
2024.10.26
ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Энэ амралтын өдөр буюу 2024.10.26-ны өдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
- Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоолгүй, тогтвортой эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж нийт 9 блок байрны 3 блокд засвар хийжээ,
- Нийт 100 ажилчидтай ба ажилчид, эмч, сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах үүднээс 250 хүүхдийн цэцэрлэгийг барьж байна,
- Амаржиж буй эхчүүдийн сэтгэл санаа, төрөх үйл явцыг дэмжиж, дотно орчин тойрныг бүрдүүлэх үүднээс дулаан, тав тухтай төрөх өрөөнүүдэд нөхрийн хамтаар байрлаж төрөх боломжийг бүрдүүлжээ,
- Чанартай, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор бүх ажилчид найрсаг харилцааг бүрдүүлж, ил тод, мэдээлэлтэй үйлчилгээг хангаснаар иргэд, эхчүүд, үйлчлүүлэгчдээс ирж буй гомдол эрс багассан байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ бүтэн цагаар асарч буй ээжүүдэд эрт илрүүлэгт хамрагдах боломжийг хангаж байна.