Өмнөговь аймагт тэрбум мод тарих санаачлага эрчимтэй өрнөж байна
2024.09.16

Өмнөговь аймагт тэрбум мод тарих санаачлага эрчимтэй өрнөж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар, хэлтсийн төлөөллүүдтэйгээ Өмнөговь аймагт хоёр хоног ажиллалаа. Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржийн хэлснээр энэ жил Өмнөговь аймаг бороо хур элбэгтэй, үндэстэй бүрэн ургасан дэлгэр сайхан зун болжээ. Биднийг ажилласан хоёр өдөр ч мөн шиврээ бороотой байлаа. Аймагт ажилласан эхний өдөр Аймгийн Байгаль орчны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын газар, Сав газрыг захиргаагаар орж үйл ажиллагаатай танилцав.

Энэ удаад бид орон нутгийн салбар байгууллагуудын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал санал хүсэлтийг сонсож, зөвлөлдөх зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд зорилготой ажилласан юм. Шахуу хуваарьтай хоёр өдөрт бид үндсэн зорилгоо биелүүлэхээс гадна тус аймагт зохиогдож буй эрдэм шинжилгээний хуралд оролцон, илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Даланзадгад сумын "Хатан хармаг" кластер хөгжлийн хөтөлбөрийн говийн Говийн ботаник цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Улсдаа мод тарилтын тоогоор тэргүүлж буй тус аймгийн хувьд маш олон шинэ санаачлагуудыг ажил хэрэг болгожээ. Маш олон ААН-үүдээс амжилттай хэрэгжүүлж буй төслүүдтэйгээ танилцуулах хүсэлтүүд ирсэн юм. Тус аймагт Тэрбум мод тарих санаачлага эрчимтэй өрнөж байна. УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн хэлснээр тус аймаг өөрийн ой гэж байхгүй ч тэд өөрсдийн хөдөлмөр, хичээл зүтгэл, шинэ санаачлагчаар сүүлийн таван жилийн хугацаанд 546,509 мод тарьжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn