НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НИЙГМИЙН ХАЛАМЖ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХ, ИРГЭНД ОЛГОНО
2024.09.05

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НИЙГМИЙН ХАЛАМЖ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХ, ИРГЭНД ОЛГОНО

Өнөөдөр манай улсын нийгмийн халамжийн зардал жил бүр нэмэгдэж байна.

Олгож байгаа нийт халамжийн 75-80 орчим хувийг амьжиргааны түвшин харгалзахгүй олгодог нийтлэг мөнгөн тэтгэмж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн үйлчилгээний эрхзүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтлахаар тусгасан.
Нийгмийн халамжийн салбарын бодлогын шинжилгээний ажлын хэсгийн гишүүдтэй уулзах үеэр ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж хувийн хэвшил, ТББ-ыг оролцоог дэмжих, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.
Мөн цалинтай эх, эцэг нийгмийн хамгааллын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх талаар ярилцав.
Цаашид нийгмийн халамжийн дэмжлэг туслалцааг зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд чиглүүлж, боловсрол, эрүүл мэнд, хүнсний гэсэн төрөлжсөн хэлбэрээр үзүүлнэ.