ЦЭЭЛ СУМЫН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСТЭЙ ТАНИЛЦЛАА
2024.05.08

ЦЭЭЛ СУМЫН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСТЭЙ ТАНИЛЦЛАА

Хад асган дунд байрлах Цээл сумынханы хувьд шинэ суурьшлын бүс яах аргагүй тулгамдсан асуудал байна.

Бургастайн боомтын зам дагуу байрлах Цээл сум газарзүйн байрлалын хувьд зам харилцаа сайжирч, хөгжиж дэвших боломж өндөр учраас шинэ суурьшил руугаа төвлөрч сумын төвөө тэлэх, барилга байгууламжуудаа нэмэгдүүлж илүү ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
✅Цээлчүүд маань малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох баруун бүсийн үйлдвэрлэлийн цогцолбор баригдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж
✅Баруун бүсийн том төслүүдийг хөдөлгөж байгаа хүний хувьд Цээл сумын шинэ суурьшлын бүс, зам, алслагдсан сумдын ахмадуудыг тэтгэвэрийн нэмэгдэлд хамруулах асуудлуудыг анхаарч өгнө үү гэсэн санал хүсэлтүүдийг тавьж байна.