Ч.Ундрам: Гурилын үнийн хөөрөгдөлтэй тэмцэх нь зөв боловч хамгийн их эрсдэлийг тариаланчид үүрдэг
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл" онол, үйлдвэрлэлийн бага хуралд тариалан эрхлэгчдийн 150 гаруй төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.
Буудайг олон улсын биржээр зарж, арилжаа нь түрүүлж хийгдээд тариаланчид хэдэн тонн буудай тарихаа төлөвлөж ажилладаг бодлого руу шилжих шаарлагатай.
Гурилын үнийн хөөрөгдөлтэй тэмцэх нь зөв боловч хамгийн их эрсдэлийг тариаланчид үүрдэг. Үнэ тодорхойгүй, цаг агаар, байгалийн аюулт үзэгдэл гэх мэт эрсдэл ихтэй. Хаврын тариалалт эхлэхэд бага хугацаа үлдсэн.
Тариалан эрхлэгчдийн зүгээс импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлвөл энэ жил улаан буудай, тэжээл тариалах шаардлагагүй тухай хэлж байна. Мөн тариалан эрхлэгчдийн хүний нөөц, нийгмийн даатгал, эрсдэлийн даатгал, үнийн тогтвортой байдлыг бүрдүүлэх хадгалах, тоног төхөөрөмж худалдан авах уян хатан нөхцөл бүрдүүлэх, төлөвлөгөөт газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх тухай, хөрс хамгаалал, үрийн нөөцийн хүрэлцээ хомс байдаг тухай, зоорь, хашааны асуудал, бага газарт тариалан эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа, гурилын үйлдвэрүүд хямдхан авдгаас гадна хорогдол их гардаг тул гаргасан зардалаа эргэн нөхөж чаддаггүй, нэг газраас хураан авсан улаан буудайг лабораториудад шинжлүүлэхэд бүгд өөр хариу гардаг нь гурилын үйлдвэрийн дэргэдэх лабораторийн шинжилгээ эргэлзээтэй байгаа зэрэг тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn