Ж.Бат-Эрдэнэ: Малчдын эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчныг сайжруулж байгаа нь сайн хэрэг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд орчхож байна.. Тэгэхээр яг энэ цаг үеийн хугацаанд сая маш хүнд өвөл боллоо, хүнд хавар боллоо. МАА-г яаж өөрчлөх ёстой юм яаж шинэчлэх ёстой юм гэдэг асуудал бол бид нарын нэн тэргүүний асуудал боллоо шүү дээ. Энэ асуудлаар нэлээн олон удаа ярьж байсан. Мал гэдэг бол хувийнхаа малчны асуудал аа. Хувийн малтай нэг их яриад байх юм байхгүй ээ зах зээлийнхээ асуудлаар шийднэ ээ гэсэн ийм хандлага ийм байдлаар өнөөдрийг хүртэл ирлээ шүү дээ зөндөө асуудлуудыг ярьж байсан дандаа хаягдаад л явж байсан жишээ нь 2022 онд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г хөгжүүлэх асуудлаар бас тодорхой хэмжээний бодлого УИХ дээр орж ирж байсан бид нар дэмжээгүй унагаад л явуулж байсан шүү дээ. Өнөөдөр ийм цас зуд болонгуут бүгдээрээ бид нар малчдадаа хайртай болоод явчхаж байгаа байхгүй юу уг нь бол энэ чинь зөвхөн малчдын асуудал биш байхгүй юу энэ цаад утгаараа бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжтай холбоотой асуудлууд байхгүй юу даа хэдхэн малчны асуудлыг бид нар яриад байгаа юм шиг тойроод л хэрүүл хийгээд байх юм.Удахгүй энэ хавар Улаанбаатар хотод махны үнэ нэмэгдээд явна харж байгаарай яагаад гэхээр нийлүүлэлт байхгүй байхгүй юу бидний өнөөгийн байгаа МАА чинь угаасаа энэ шүү дээ. Намар 10,11 сард байдгийгаа боломжтойгоо бүгдийг нь нядлаад л мах болгоод хадгалчихдаг. Хавар болохоор махны хомсдол бий болдог. Хавар нь үнэхээр хүнд байгаад цас зудтай байгаа тохиолдолд өшөө бүр хүндрэл хомсдол бий болдог тэгээд Улаанбаатар хотод нөгөө махных нь үнэ нэмэгддэг ийм л асуудал болж байгаа шүү дээ бид нар ийм л амьдралыг л эргэж тойроод байгаа шүү дээ. Тэгээд одоо үнэхээр малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд анхных нь юм хууль орж ирж байна үнэхээр бололцоотой дэмжээд явах ёстой гэж ойлгож байна. Жишээ нь би энэ Монголын МАА-г бол зэрлэг МАА гэж хэлээд бас л буруудаж л байсан яг үнэндээ бол бид нар зэрлэг МАА-тай л явж байгаа шүү дээ. Одоо ингээд л малчдынх нь холбоотой асуудлууд орж ирж байна малтай холбоотой, малчидтай холбоотой асуудал, МАА-н шинэчлэлтэй холбоотой асуудлууд ар араасаа орж ирж байна үүний ар дээр малчны тухай хууль байгаа байх аа? тэр орж ирнэ. Тэгээд дээрээс нь ЗГ-аас МАА дээр холбоотой тодорхой асуудлууд орж ирнэ ядаж яг энэ цаг үетэй уялдаатайгаар энэ хүндрэлийн ар дээр яг энэ хүнд нөхцөлд өнөөдөр МАА дээрээ бид нар тодорхой асуудлуудыг шийдээд шийдээд явчих хэрэгтэй байна шүү дээ. Тийм болохоор энэ мал малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэдэг бол үнэхээр зөв зүйтэй хууль ороод ирлээ гэж бодож байна. Малчдынхаа эрх ашгийг хамгаалах МАА-гаа дээшлүүлэх бид нар нэн тэргүүнд одоо яриад байдаг залуу малчид байхгүй боллоо хэн мал маллах вэ? гэдэг асуудал бидний өмнө тулгарч байгаа тэгээд залуу малчдаа яаж бэлдэх юм? дээрээс нь сөрөг хүчнийхэн манай хэдийн яриад байгаа зүйл дээр нэг зүйлийг дэмжээд байгаа юм. Эцсийн эцэст МАА-гаа бид нар бас босгохын тулд цаад утгаараа бол мал нь эргэлтэд орж байдаг, мал мах нь эргэлтэд орж байдаг гадаадын экспортынхоо нийлүүлэлтийг бид нар хаалгаа нээх экспортоо нэмэгдүүлэх ийм л асуудлуудыг шийдэх ёстой. Тэгвэл явж явж бид нарын өнөөдрийн шийдэх гээд байгаа энэ асуудлууд чинь аяндаа тэр малчид руу ороод ирнэ аяндаа малчид чинь өөрсдөө хөл дээрээ босоод ороод ирнэ. Эдийн засгийн хувьд бол хүчин чадалтай боломж бололцоотой болоод ирнэ. Тэр үед бол хашаа хороо бүх сав суулгаа бол засаад залруулаад шинэчлээд явах ийм боломж бололцоог нь олгочихно.