Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Салбарын хөгжилд-Бидний манлайлал” баярын хуралд оролцов
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Салбарын хөгжилд-Бидний манлайлал” баярын хуралд оролцож, Төв сайхан нутгийнхаа хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байгаа нийт эмч нартаа хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ бүрэн эрхийн хугацаанд улс, орон нутгийн төсвийн 31.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн төсөл арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсэн байна.
Энэ хүрээнд 2022 онд Өндөрширээт, Баян_Өнжүүл, 2023 онд Баянцогт, Эрдэнэ сумдад Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр ашиглалтад оруулсан бөгөөд 2024 онд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилгаар 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 сумын Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтын ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эмч нарын баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ салбарын шагналаар шагнан урамшуулж, аймгаас эмч, мэргэжилтүүдээ ОХУ, БНСУ, БНХАУ-ын шууд харилцаат муж, хотуудын Эрүүл мэндийн байгууллагад туршлага судлах Эрхийн бичиг гардууллаа.