БНСУ-д суралцаад ирсэн сувилагч нар мэргэжил нэгтнүүддээ сурсанаа хуваалцлаа
Шинэ оны өмнө УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар Сэлэнгэ аймгийн сувилагч нарын төлөөлөл БНСУ-ын сувилахуйн ухааны тэргүүлэх сургуулиудын нэг болох Жинжүгийн Эрүүл мэндийн их сургуулийн сургалтад хамрагдан, тус улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн билээ.
Тэгвэл БНСУ-ын хөгжил болоод эрүүл мэндийн салбарынх нь ололт амжилт, арга туршлагаас судлаад ирсэн Сэлэнгэ аймгийн тойргийн сумдаас эхний ээлжинд сонгогдсон 25 сувилагч нарын төлөөлөл сурсан мэдсэнээ тайлагнаж байна.
Сургалтад хамрагдсан сувилагч нарын төлөөлөл болох Сэлэнгэ аймгийн Мандал сумаас сургалтад хамрагдсан сувилагч нар мэргэжил нэгтнүүддээ болон аймаг сумдынхаа удирдлагуудад зориулан “Тайлан уулзалт” хийж, өндөр хөгжилтэй орны сувилагч нартай олон улсын стандартаар хэрхэн мөр зэрэгцэн суралцаж, хамтран ажилласан тухайгаа хуваалцлаа. Өөрөө харж, сонсоод өнгөрөх биш сурсан мэдсэнээ бусдадаа түгээж байгаа нь маш том амжилт юм. УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилж эхлүүлсэн уг ажлын үр дүн ийнхүү харагдаж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn