
2024.02.22
СЕХ сонгуулийн хэсэг байгуулах талаар хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэн ажиллаж байна
Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсэг /цаашид "хэсэг" гэх/-ийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг: Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэн ажиллаж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn