2024.01.17
Б.Бат-Эрдэнэ: Цаашдаа ЭТТ ХХК-ийн засаглалыг сайжруулж, үр дүнтэй ажиллах хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Тавантолгой дэлхийн хэмжээний баялагтай. Их ч зовлон амссан. Өрмийн аваад хувийн компанид өгчихсөн. Та бүхэн мэдэж байгаа. Ухаахудаг, ЭнержиРесурсХХК-д. Энэ цагаас хойш Тавантолгой ХХК байгуулагдсан, үүнээс хойш захирлууд нь бүгд хулгайд холбогдсон. МАН, АН хоёулаа бие бие рүүгээ түлхээд хэрэггүй. Тухайлбал 2012-2016 онд АН,Шударга ёс эвсэл засгийн эрхийг барьж байх хугацаандаа хятадын компанид 100 жилээр ашиглуулах тогтоол орж ирж болиулж байсан түүхтэй. Ингээд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хүнд нөхцөлд шийдвэр гаргаад бас ашигтай ажиллаж байгаа талаар ярьж, иргэдэд өгөөж хүртээх талаар яриад сууж байна. Цаашдаа засаглалаа сайжруулаад чин сэтгэлээсээ ажиллах хүн хэрэгтэй байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn