2024.01.12

Өмнө нь гарсан хууль тогтоомжид тодорхой зөв үнэлэлт дүгнэлт өгөөд улам боловсронгуй болгох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал  байр сууриа илэрхийллээ.

Нэг сэрээд ярьчихсан зүйл биш. Нэлээд хэдэн жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн амин сүнсийн судалд тооцоод , үзэл баримтлалаа гаргаад явсан. Тодорхой баялаг бүтээх салбар, бүсийн оношлоогоо үйлчилгээний газрыг байгуулсан. Явц удаан байгаа. Цаанаасаа нэг газраа хэт төвлөрөхөөр зарим газар эзгүйрэх сөрөг тал гарч байна.

Иймд энэ тогтоолоор өмнө нь гарсан хууль тогтоомжид тодорхой зөв үнэлэлт дүгнэлт өгөөд улам боловсронгуй болгох ёстой. Төрийн байгууллагуудын байршлыг тодорхой болгож, бодит ажил болгож амилуулахад сонгуулийн тойргийн ерөнхий зураглал гэж харж байна. Дан ганц нэгжийн бүтцээр биш, бүсчлэлийн байдлаар том зургаар нь харах хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn