2024.01.05
Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд эрх зүйн орчныг боловсронгүй болгох, сайжруулах зорилт тавьж байна
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлан боловсруулсан “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл” болон Шинэ хөдөө сэргэлтийн бодлогын талаар хэлэлцүүлэг боллоо.
УИХ-аар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг нь Хөдөөгийн сэргэлт. “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого барих, бага хүүтэй зээл олгох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд олон ажлууд хийж байна.
Үүнээс гадна эрх зүйн орчныг боловсронгүй болгох, сайжруулах зорилтуудыг тавьж байгаа.
Энэ үүднээс малчид нийтлэг эрх ашгаа хамгаалах, хоршин хөдөлмөрлөх, ашиг шимтэй мал аж ахуйгаа хөгжүүлэхэд “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл” чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Малчин өрхийн анхдагч холбооны үйл ажиллагааны чиглэлд эрүүл мэнд, боловсрол, мэдлэг, ур чадвар олгох үйлчилгээний хүртээмийг нэмэгдүүлэх, төрийн мэдээллийн үйлчилгээг хүргэх зэрэг үйл ажиллагаа нь малчдад үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн анхдагч холбоо гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зохицуулалт тусгасан нь зүйтэй юм аа. Учир нь малчин өрх дангаараа энэ ажлыг хийх боломжгүй юм. Бэлчээрийн асуудал яах аргагүй тулгамдсан асуудал болоод байгаа.
Нэг сонирхолтой баримт хэлэхэд манай улс 1918 онд анх удаа малаа тоолж байсан.
- Тэр үед 9,6 сая мал тоолсон баримт байдаг.
- 2000 онд 30.2 сая мал тоолсон бол
- 2022 он 71.1 сая толгой мал тоологдсон байна.
Энэ тоонуудаас харахад сүүлийн жилүүдэд малын тоо толгой огцом өссөн байгаа. Энэ огцом өсөлт бэлчээрийн даац, газрын доройтол, цөлжилтийн нэг хүчин зүйл болоод байгаа. Иймээс бэлчээрийг зүй зохистой ашиглаж, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах, малын чанар сайжруулахад малчин өрхийн холбоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn