“Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц” асуулт, хариултын тэмцээн боллоо
2023.11.30

“Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц” асуулт, хариултын тэмцээн боллоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтэс нь “Бид – ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, албан хаагч нарт “Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц” сэдвээр асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

Мөн “Авлигын эсрэг нэгдье” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК дээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуши тус сургалтыг зохион байгуулав.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан