Төрийн дээд одон, медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Мал эмнэлэг, үржлийн албаны 100 жилийн ойн хурлын үеэр зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.
Шагналыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар гардуулав.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ
Говь-Алтай аймгийн харьяат Рэнцэндоржийн Цогтбаатар
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
Өвөрхангай аймгийн ахмад мал зүйч Мананмандахын Баясах,
Өвөрхангай аймгийн Бүрд сумын ахмад мал зүйч Галсангийн Цэнд-Аюуш
АЛТАН ГАДАС ОДОН
Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн үржлийн нэгжийн их эмч Доржготовын Цэцгээ,
Дорноговь аймгийн малын эмч Норовсамбуугийн Найдандорж
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Баатарын Мөнхжаргал,
Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Гүрдамдиний Гантөмөр,
Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн Минжүүрдоржийн Анхныбаяр,
Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн мэргэжилтэн Цэвгээгийн Эрдэнэцэцэг,
“Агриматко” ХХК-ийн малын эмч Наранмандахын Эрдэнэмөнх
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГ
Дорнод аймгийн Цагаан- Овоо сумын мал зүйч Ренчингийн Зоригтбаатар