
2023.11.20
Нийслэлийн өмчийг тоолно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Холбогдох хууль, Засгийн газрын бодлогын хүрээнд Улаанбаатар хотын цаашид баримтлах бодлогын бичиг баримтын судалгааг гаргаж, танилцуулах,
- Гадаад томилолтыг цэгцэлж, тухай бүр мэдэгдэж, ажлаа тайлагнах,
- Нийслэлийн өмчийн тооллого явуулах,
- Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдан авах тендерийг яаралтай зарлах,
- СӨХ-ны хуулийн төслийг боловсруулж, харьяа байгууллагууд саналаа өгөх,
- 2024 оны нийслэлийн төсөв батлагдангуут худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, нэгдүгээр сарын 1-нээс өмнө тендер зарлаж, хоёрдугаар сарын 1-нээс өмнө тендерийг нээхээр төлөвлөх,
- Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.