ДЭЛХИЙН 110 ОРНЫ ЗАЛУУСЫГ НЭГТГЭСЭН “ОЛОН УЛСЫН СОЦИАЛИСТ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО” ТАЙЛАНГИЙН ХУРЛАА УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Олон улсын социалист залуучуудын холбоо /IUSY/ нь өндөр идэвхтэй, нарийн зохион байгуулалттай, үйл ажиллагааны цар хүрээ нь бүх тивийн 110 оронд хүрдэг, дэлхий дахины 160 гаруй улс төрийн болон олон нийтийн байгууллагатай хамтын ажиллагаатай, олон мянган “Социал демократ” үзэл баримтлалтай залуусын нэгдэл болсон байгууллага юм.
Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо /SDY/ нь тус байгууллагатай нягт хамтын ажиллагаатай бөгөөд ОУСЗХ-ны удирдагч залуусын тайлангийн хурлыг энэ удаад эх орондоо зохион байгуулж байна. Мөн маргааш буюу 2023 оны 10-р сарын 28-нд Ази, Номхон далайн бүсийн залуусын чуулган болох бөгөөд СДМЗХ удирдан зохион байгуулж байна. Төрийн ордонд зохион байгуулагдах тус чуулган “Бүс нутгийн цаг уурын өөрчлөлт” сэдвийн хүрээнд чуулна. Өөр өөрийн улс оронд цаг уурын өөрчлөлт, байгаль экологи, эдийн засаг, засаглалд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хамтран тодорхойлох юм.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20