2023.10.27
Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчллөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Хуулийн төслийг ХЗБХ-оор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.