2023.10.18
ЕБС-ийн 62 багш, дөрвөн цэцэрлэгийн багш нарт зөөврийн компьютер гардууллаа
Төв аймгийн Боловсролын салбарт санаачлан хэрэгжүүлж байгаа "Багш бүрд компьютер" хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ЕБС-ийн 62 багш, дөрвөн цэцэрлэгийн багш нарт зөөврийн компьютер гардууллаа.
УИХ-аас баталсан Боловсролын ерөнхий хуулийн талаар мэдээлэл өгч, багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого хөтөлбөрийг танилцуулан, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ирэх онд Төв аймгийнхаа нийт сургуулиудын багш хөгжлийн танхимыг шинэчилж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөн ажиллаж байгааг багш нар маань талархан хүлээн авч байна.