Орхон аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмж гардууллаа
2023.10.11

Орхон аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмж гардууллаа

УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар Орхон аймгийн иргэдийн дунд өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай болон үйл ажиллагаагаа оргожүүлэхэд хэрэгтэй тоног төхөөрөмжийг олгох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. 

Д.Батлут гишүүн энэ ажлаа үргэлжлүүлэн өнөөдөр хүнс үйлдвэрлэгчдэд хөргөгч, хөргүүр, оёдлын салбарынханд ноос самнагч, арьсан эдлэл үйлдвэрлэгчдэд арьс зөөллөгч, элдэгч зэрэг тоног төхөөрөмж гардууллаа. 

Д.Батлут гишүүний зүгээс дээрх үйлдвэрлэгч иргэдийн ажил, гэрт биечлэн очиж тэдэнд шаардлагатай дэмжлэг, тоног төхөөрөмжийн талаар судалгаа авсан. Эрдэнэт хотын өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажилд энэ онд улсын төсвөөс 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан. Нийтдээ 500 орчим иргэнд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь олгохоос одоогоор 90 орчим хувьд өгөөд байна.


Эрдэнэт хотынхоо өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажилд ирэх онд 2 тэрбум орчим төгрөг төсөвлүүлэхээр ажиллаж байна. 2024 онд төсөл үргэлжлэх тохиолдолд нээлттэй зарлаж иргэдийг хамруулах юм байна.