УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Миний хувьд УИХ-д орж ирэхээсээ өмнө 10 орчим жил, УИХ-д орсноос хойш 3 жилийн хугацаанд хүүхдийн эрхийн асуудлаар ажиллаж байна. Х.Булгантуяа сайд, сайдад томилогдоод удаагүй байгаа буруутгал өгөөд байх шаардлага байхгүй.
Өнөөдрийн хүүхэд хамгааллын бодлого байгаа онож байгаа юу. Бидэнд 8 тэрбум төгрөгийн төсөв хүрч байна уу гэсэн асуултад хариулдаггүй. НББХ дээр гурван жил дараалж орж ирэхдээ, танай агентлаг төсөв өө хамгаалж чаддаггүй. Нэг ёсондоо, 8 тэрбум төгрөгийнхөө 5 тэрбумыг хэрхэн зарцуулсан эсэхийг баталж чаддаггүй.
Жил бүр эмэгтэйчүүд төсөв нэмэх талаар ярьдаг. Төсөв нэмж яах юм, бодлого чинь байгаа онож байна уу, төсөв шаардлагатай юм уу гэхээр, дүгнэлт ээ хийх чадахгүй байна. Баахан хурал цуглаан хийдэг. Би худал яриагүй. Өнөөдөр улсын хэмжээнд 712 хамтарсан баг байна. Үүнд 387 мянган төгрөг өгдөг гэсэн. Энэ худал.
Миний хувьд 11 сарын турш 4 аймаг, 9 дүүргийн хүүхэд хамгааллын байгууллагуудад шалгалт хийж явсан. Үүнийгээ тогтоолын төсөл болгоод, Засгийн газар үүрэг чиглэл өгөөд явсан. Нэг нь ч хэрэгжээгүй. Энэ дотор чинь хүүхэд ярьдаг хүн байгаа шүү дээ. Үүнийгээ ойшоон үзэх хэрэгтэй.
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг би санаачлаад, өргөн барих гээд ажиллаж байна.