2023.10.06

П.Анужин: ХНХЯ ажлаа хий, хуулиа оруулж ир

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлт өргөн барилаа.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин: 

Нэг гажуудалтай асуудал УИХ-ын гишүүдийн дунд байна. Өөрийнхөө хэзээ ч анхаарлаа хандуулдаггүй байсан асуудлаа хэн нэгэн хэзээ ч ярьж байгаагүй мэтээр ойлгохоо засмаар байна. Их хурлын гишүүдийн амнаас хүртэл анх удаа их хурлаар хүүхэд хамгааллын асуудлаар ярьж байна гэж юу ярьж байна вэ? Юу ярьж байгаагаа ойлгож байна уу. УИХ-ын дэргэд мэргэжлийн байнгын хороод бий. Хүүхдийн асуудал хариуцдаг энэ байнгын хороон дээр хүүхэд хамгаалал, эх нярай,хүүхдийн хүнс тэжээл,хүүхдийн тамхинд донтсон, эм тариа, архи, гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд долоо хоног бүр яригддаг.

Бид энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ихэвчлэн эмэгтэй гишүүд ахалж ажилладаг. Их хурлын эрэгтэй гишүүд өнөөдрийнх шиг энэ асуудалд анхаарлаа хандуулж суудаггүй. Хэдэн эрэгтэй гишүүн энэ асуудлыг ярихад сууж байна. Нийгэмд гарсан аливаа асуудлын үед нийгмээрээ эмэгтэй гишүүдийг балбаж, эрэгтэй гишүүд ард нь үлддэг. Тийм ч учраас ийм асуудалд эрэгтэй гишүүд хүнийрхүү ханддаг, үүний тод жишээ төсөв юм аа. Бид нар үеийн үед хүүхдийн асуудлыг тойрч яртсаар ирсэн. Үүний нэг жишээ нь 2023 оны хоёрдугаар сард НББХ-оос засгийн газарт тогтоол өгсөн. Үүний нэгдүгээрт хүүхэд хамгааллын тухай хуулиа яаралтай өргөн барих тухай өгсөн.Ажлын хэсэг найман сар ажилласан. Өнөөдөр Х.Булгантуяа сайд мэдээллийн чанартай зүйл хийхгүй байсан.

Бид нарын өгсөн 20-30 чиглэлд ингэж ажиллаж байна гэж хэлэх байтал байнгын хороон дээр яригддаг зүйлээ УИХ дээр ирж мэдээлж байгаа нь гажуудал юм. УИХ төсвөө зарцуулж ажилласан ажил хаана байна вэ. Яаман дээр чинь очоод Хүүхэд хамгааллын хуулийг булаагаад авалтай биш. үүнээс илүү УИХ яаж ажиллах вэ. Хүүхэд хамгааллын талаар ярихаар нэг ч хэвлэл мэдээлэл байдаггүй, үүнд зарцуулах төсөв байдаггүй. Хэн түрүүлж нийгмийн асуудал ярсан нь нийгэмд жүжиглэсээр байх уу. НХХЯ-ны мэдээлэл хангалтгүй байна, энэ мэдээллийг танай сайтаас олоод үзчихнэ. Одоо ажлаа хий, хуулиа оруулж ир. Юу асуухын, НББХ дээр ярчхаж байгаа. Хүүхдийн асуудал бол зөвхөн ээж хүний асуудал биш ээж, эцэг хүний асуудал. Сайн гэр бүл байж чадахгүй байж болно. Сайн эцэг, эх байх ёстой.

Сайн эцэг байх үүрэг эрэгтэй хүн бүрд бий. Хүүхдийн асуудал, сэтгэл бүрэн бүтэн байх асуудал бол хүүхдийн сургуулийн нөхөн төлбөр биш шүү эрчүүдээ. Нүд нь бүлтэлзсэн хүүхдүүд чинь таныг гэрээ хаяад явчихаар гэмт хэрэгт 5,7 хувиар илүү эрсэддэг юм, үүнийг мэдэж ав гишүүд ээ. Төсвийн өмнө хүүхдийн хамгааллын асуудалд илүү дотно ханд.Эргээд тойрог дээрээ очихдоо эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө баталсан хуулиараа илүү оноо авдаг шүү гэдгийг ахиад хэлмээр байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn