
2023.09.18
Саранхөхөө театрын уран бүтээлчид БНСУ-ын Жэжү хотын Тамна фестивальд оролцоно
Дорноговь аймаг БНСУ-тай найрамдалт хамтын ажиллагаа тогтоон боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажилладаг.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Жэжү мужийн 62 дахь удаагийн Тамна соёлын фестивальд Монгол Улсаа төлөөлөн 2023 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Саранхөхөө театрын 15 уран бүтээлчид оролцохоор боллоо.