2023.08.29
БЗД-т баригдаж буй сургууль, цэцэрлэгийн ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн 22-р тойрогт шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.
- 25-р хороо, хуучнаар Замын цагдаагийн журмын хашаанд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 40 хувьтай байна.
- 26-р хороо, Олимп хотхонд баригдаж буй 640 хүүхдийн сургуулийн барилга гурван давхарын цутгалт хийгдэж байна.
- 36-р хороо, Дүнжингарав захын зүүн талд 640 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн цэцэрлэгийн барилга дууссан, улсын комисс хүлээж авсан. 960 хүүхдийн сургуулийн барилгын дотоод засал хийгдэж байна.
- 14-р хороо, 640 хүүхдийн сургуулийн суурийн ажил эхэлсэн байна.
- Түүнчлэн өөрийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БЗД-ийн 4-р хороо 97-р сургууль, 5-р хороо 69-р сургууль, 8-р хороо 92-р сургууль, 13-р хороо 14-р сургууль, 18-р хороо 84-р сургууль, 16-р хороо 44 ба 53-р сургууль, 38-р хороо 68-р сургуулийн гадна нийт найман хөлбөмбөгийн талбай, 3Х3 сагсны талбай, автозогсоол бүхий орчны тохижилтын ажил бүрэн дууссан байна. 2024 онд 5-р хороонд шинээр 1500 хүүхдийн сургууль барихад шаардлагатай 20 орчим тэрбум төгрөгийн асуудлыг улсын төсөвт суулгаж эхлүүлэх боломжийг судалж байгааг дашрамд дуулгая.
Зорьж хөөцөлдөж, эхлүүлсэн ажлууд маань эхнээсээ зарим нь эхэлж, зарим нь дуусч үе шаттай явж байна. Гэсэн хэдий ч Баянзүрх дүүрэг нэг хүүхдэд ноогдох сургууль, цэцэрлэгийн хүртээмжээр улсын хэмжээнд хамгийн сүүл мушгидаг, хамгийн их нягтрал ихтэй хэвээр байгааг ойлгож байна.
Ирж буй хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт хүүхэд, багачууд, эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчиддээ хүргэе.