Татрах эрсдэлтэй булаг, рашааныг орон нутгийн хэрэгцээнд авч тохижуулна
Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаан өнөөдөр 61.9% ирцтэй эхэллээ.
Уг хуралдаанаар хог тээврийн үнийн тариф өөрчлөлтөөс эхлээд 2022 оны төсвийн гүйцэтгэл зэрэг 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнээс онцлох нэг зүйл нь Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгчид дүүргийн хэмжээнд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж татрах эрсдэлтэй булаг, рашааныг орон нутгийн хэрэгцээнд авч, хамгаалж, тохижуулахаар боллоо.
Ингэснээр Оргидгийн рашаанаас эхлээд татарч байсан рашаанууд хэвийн болж, иргэд ч очиж амарч зугаалах талбайтай болох юм.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.19
2024.12.16