Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд олгогдоод байсан 169405 М2 талбайн газар ашиглах эрхийг цуцаллаа
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар “Ойн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон.
Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байсан юм.
Харин БОАЖ сайдын 2023 оны 8 дугаар сарын 01 өдрийн А/299 тоот тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчин болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169405 м.кв талбайг хамгаалалтад аваад байна.
Мөн 2023 оны 6 дугаар сард БОАЖ яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газар, Усны газар хамтран хийсэн хяналт шалгалтаар Улсын тусгай хамгаалалттай газрын Усны онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулалчлын яаманд хүргүүлээд байна.
Жич: Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий хэсгүүдэд газар ашиглах эрх нь цуцлагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хавсаргав.