“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-ийн анхдугаар хурал боллоо
2023.08.07

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-ийн анхдугаар хурал боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 67 дугаар тогтоолоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компани болон өөрчлөгдсөн.

2023 оны 08 дугаар сарын 07-ний өдөр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хурал боллоо.

Уг хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн танилцуулга, Компанийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Компанийн бүтэц, орон тоог батлах тухай болон бусад асуудал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.