2023.07.05
ИТХ-ын ээлжит IX хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IХ хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
1."Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай" асуудлыг дүүргийн Сонгуулийн хорооны дарга В.Гомбодорж
2. "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай"
3. "Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааны тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
4. "Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах тухай"
5. Ой тэмдэглэх тухай
6.Бусад асуудлуудыг асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.