УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Тогтоолын төслийн агууламжийг дэмжинэ. Ард түмний хөрөнгөөр янз бүрийн арга хэлбэрээр барьчихсан төмөр замынхаа эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлье гэвэл хил холболт, давалтынхаа асуудлыг шийдэх ёстой. 1,4 тэрбум ам.доллараар төмөр зам барьчхаад хэвтүүлээд байж болохгүй. Тухайн үед ТЭЗҮ нь эцэслэн батлагдаагүй юм уу. Аль болох нүүрс, түүнийг тойрсон хулгайтай холбоотой асуудлыг УИХ ямар нэгэн шийдлээр хүлээн зөвшөөр таарахгүй !
Ямар шалтгаанаар гүйцэтгэгч нь шалгардаг ёстой юм, ямар байдлаар үүнийг бүтээн байгуулдаг мөнгө өө гаргах ёстой юм. Тэр шийдлийг зааж өгөх ёстой. Тийм учир нүүрсний тоо, гүйцэтгэгч, хэн нэгэнд давуу байдал олгосон шийдвэрийг эндээс гаргах гэж оролдоод дэмий. Явдаг зарчмаараа l явах нь зүйтэй.
Биржийнхээ үнээр нүүрс ээ зар, орж ирсэн орлогоосоо төмөр замынхаа холболтынх бүтээн байгуулалт руу зарцуул гэдэг чиглэл өгөх ёстой. Гүйцэтгэгч компанийг худалдан авалтынхаа үйл ажиллагаатай уялдуулж шалгаруулдаг зарчмаараа явсан нь дээр байх. Улсуудын хийсэн хулгай, булхайг өөхшүүлж, адилтгаж үзэх боломжийг бий болгож байгаа мэт шийдлийг УИХ гаргаж болохгүй.
Улс үндэсний аюулгүй байдал, заяагдмал баялгийг хэрэгтэй газар нь үнэ цэнтэй хүргэж өгөх тээвэр логистикийн өртгийг бууруулахтай холбоотой төмөр замын бүтээн байгуулалт, холболтын асуудлыг шуурхай хийх ёстой.
Үүнийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байгаа бөгөөд явдаг арга хэлбэрийг нь зөв хийх ёстой.