Н.Учрал: Шилэн кабель ороогүй дөрвөн сум үлдлээ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан ЦХХЯ-нд харьяалагддаг. ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан, хуулийн этгээдийн татварын дараах цэвэр ашгийн 3 хувийг энэ санд төвлөрүүлдэг. Энэ санд ажлын алба байхгүй, санг удирддаг бүтэц, бүрэлдэхүүнгүй. Улсын төсвөөс энэ санд мөнгө хуваарилдаггүй. 2006 онд энэ санг байгуулжээ. 487 хуулийн этгээдээс нийт 47 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ сангийн зорилго нь алслагдсан сум, суурин газарт дэд бүтэц хөгжүүлэх буюу харилцаа холбоог тэлэх зорилготой. Үүрэн холбооны компаниуд, бөөний болон жижиглэн интернетийн компаниуд өөрсдийн зардлаар багуудад шилэн кабель татахад хүндрэлтэй байдаг.
Манай улсад нийт 1639 баг бий. Үүний 1221 багт энэ сангийн хөрөнгөөр интернет, шилэн кабел татах ажлыг хийжээ. Үүний үр дүнд 3G, 4G болон телевиз, радио, шуудангийн үйлчилгээг хүргэсэн. Жишээ нь Хөвсгөлд 31 байршилд дэд бүтэц бий болгожээ. Энэ сангийн хяналтын зөвлөлд орлогыг бүрдүүлдэг буюу үүрэн холбооны операторууд, интернет түгээгч компаниудын төлөөлөл багтдаг нь давуу тал. Хяналтын зөвлөл хуралдаад сангийн орлогыг хаана, хэрхэн зарцуулах төлөвлөгөө боловсруулж, түүнийг нь ЦХХХ-ны сайд баталдаг. Одоо улсын хэмжээнд шилэн кабел ороогүй дөрвөн сум үлдсэн. Энэ онд багтаан эдгээр сумыг холбоно. Цаашдаа харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтэц бий болгоно.
Үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ сангийн орлогыг цаашид мэдээлэл технологийн салбарт ч зарцуулах боломжтой. Мэргэжлийн холбоодоор энэ санд хяналт тавиулна. Мөн мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах боломжийг судална. Энэ сан бүх нийтийн үүргээ бүрэн биелүүлж байна.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
Олон байгууллагаас мэдээлэл цуглуулж, боловсруулан, иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах гэж хичээлээ. 2000-2023 оны хооронд Чингэлтэй дүүрэгт олгосон, 35 мянга орчим газрын мэдээллийг бид нэмж байршуулав. Өмнө нь 7 дүүргийн газрын мэдээллийг ил болгосон бол дахин хоёр дүүргийг нэмлээ. Багануур, Налайхад сүүлийн 2 жилийн газар олголтын мэдээлэл ирээгүй.
Та бүхэн газрыг Нийслэлийн Засаг дарга олгосон уу, дүүргийн Засаг дарга олгосон уу гэдгийг он оноор нь харах боломжтой. Мөн газрын зориулалтыг өөрчилсөн үү, эрхийг шилжүүлсэн үү, газар эзэмших хугацааг сунгасан уу гэдгийг ч харах боломжтой. Засаг дарга нар дур мэдэн газар олгодоггүй, дүүргийн газрын алба, кадастрын алба, дүүрэг/сумын өөрөө удирдах байгууллагын хурлын шийдвэрт үндэслэн шийдвэрийг Засаг дарга гаргадаг.
Газар олгох нь тухайн Засаг даргын бүрэн эрхий асуудал. Тэр хүн хүсэлт хүлээн аваад, газар олгох нь ажил нь юм. Цаашид газар олголт цэгцэрнэ гэж үзэж байна. Энэ лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар бид ил тод болгосон мэдээллийнхээ тайланг танилцуулж, дараагийн ажлаа төлөвлөнө. Shilen.gov.mn-ийг сэтгүүлчид, дата шинжээчид сайн ашиглаасай, мэдээлэл олж авах эрхээ иргэд чөлөөтэй эдлээсэй.
Мэргэжлийн боловсрол эзэмших сангийн мэдээлэл дутуу, зарим оюутны овог нэр дутуу ирсэн тул бид энэ удаад ил тод болгоогүй. Хуулиар нээлттэй байх ёстой 25 сангийн мэдээллийг ил болгох Ерөнхий сайдын албан даалгавар хэрэгжиж байна. Албан даалгаврын хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Цаашид Засгийн газрын тусгай сангуудын менежментийг сайжруулах ажлыг хэсэгт Ч.Хүрэлбаатар сайд багтсан. Мөн УИХ-ын гишүүн Ганхуяг энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулж байна.
Зарим санд эргэн төлөх үүргийг хуулиар олгоогүй буюу буцалтгүй тусламж олгох зорилготой сан ч байна. Төр ийм сангаар дамжуулах тусламж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.