Баян сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа
Тойрогт ажиллах томилолтоо үргэлжлүүлэн Баян сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төсөл болон ЗГ-аас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан иргэдийнхээ үзэл бодол, саналыг сонслоо.
Мөн суманд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд болох сумын төвийн 2.0 км хатуу хучилттай автозам, спорт заалны барилгын явцын мэдээлэл авч, ирэх онд хийгдэх ажлуудын талаар сумын удирдлагуудтай санал солилцлоо.
Өнгөрсөн удаад суманд ажиллах үеэр хийгдэж байсан "Дэлбээ" цэцэрлэгийн барилгын өргөтгөл ашиглалтад орж, хүүхэд багачууд стандартын шаардлага хангасан тав тухтай орчинд суралцаж байна. Барилгын өргөтгөлтэй холбогдуулан салбарын сайдад хандан шаардлагатай зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.12
2024.12.11