2023.05.10
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн хэрэгжүүлэх төслүүдэд БНХАУ-ын Чунчин хот хамтрахад бэлэн байна
Чунчин хот бол БНХАУ-ын төвд захирагдах дөрвөн хотын нэг, машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв юм. Тус хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрөгч хоёрдугаар сард тус хотноо айлчилж, хоёр хотын дарга нар Чунчин - Улаанбаатарын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Тэгвэл энэхүү айлчлалаар яригдсан асуудлууд, ажил хэрэгч уулзалтууд биеллээ олж БНХАУ-ын Чунчин хотын худалдаа бизнесийн төлөөлөл нийслэлд хүрэлцэн ирж Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтарсан уулзалт хийлээ. /2023-05-09/
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч, Чунчин Санлэй Индастриал группийнн ТУЗ-ын дарга Хун Жунжинь, Сань Ян Ма Логистикс ХК-ийн ТУЗ-ын дарга Чю Хунь-Ян, КОФКО группийн дэд захирал Лин Жинвэнь, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Шэнь Линь нар багтжээ.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Чунчин хотын бизнесийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллах эхлэл тавигдсанд таатай байгаагаа илэрхийлээд, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд Чунчин хотын туршлага, технологийн шийдлүүдийг Улаанбаатарт нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас хэрэгжүүлж буй такси үйлчилгээ, авто зогсоолын менежмент, логистикийн нэгдсэн төв байгуулах төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжууд нээлттэй байгааг онцолсон юм. Мөн хотын нийтийн аж ахуй, цэвэрлэх байгууламж, нийтийн тээвэр болон бусад холбогдох салбарт тусгай үүргийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгааг дурдав.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, БНХАУ-ын Чунчин хотын Чунчин Чян-И Трэйдинг компанийн Ерөнхий захирал Ли Вэньжүнь нар Улаанбаатар хотод нийтийн аж ахуйд хэрэгцээт төхөөрөмж, машин техник лизингээр нийлүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад Хятадын талаас шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдан авахтай холбоотой зөвлөгөө авахаар талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дашрамд, Чунчин хот нь автомашины үйлдвэрлэл, дижитал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, их өгөгдөл зэрэг үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжиж яваа, ДНБ, төсвийн орлогын хэмжээгээрээ Хятадын төв, баруун бүсийг тэргүүлж буй мега хот юм
Чунчин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч, Чунчин Санлэй Индастрил /Групп/ ХХК-ийн ТУЗ-ийн дарга Хун Жунжинь,
Чунчин хотын айлчлалын баг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацитай хамтран ажиллаж буйдаа баяртай байна. Уг ажлын хүрээнд, бидний зүгээс Улаанбаатар хотын захиргаанд нийтийн тээвэр болон ус шүрших машин худалдан авахад санамж бичиг байгуулж, тоног төхөөрөмжүүдийг Чунчин хотын Чянь-И Трэйдинг ХХК ханган нийлүүлж ажиллах юм.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг,