2023.03.27
“Сонгуулийн боловсрол” клуб байгуулагдлаа
Сонгуулийн Ерөнхий хорооны даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 захирамжаар тус Хорооны дэргэд “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын сайн дурын клубыг байгуулсан билээ. Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой клуб нь сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжиж ажиллана.
Одоогоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын 30 гаруй төлөөлөл, сэтгүүлч, судлаачдыг гишүүнээр элсүүлсэн бөгөөд “Сонгуулийн боловсрол” клуб 3 дахь уулзалт-сургалтаа 2023 оны 03-р сарын 24-нд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажлын явц, эрх зүйн зохицуулалт, “Сонгуулийн тогтолцоо” сэдвээр зохион байгууллаа.
Мөн Санал авах байрны жишиг загвар болон санал тоолох төхөөрөмжийн ажиллагаатай танилцлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn