2023.03.24
Д.Сарангэрэл: Хүнд өвчтэй иргэдээсээ тусламж, хандив гуйж буй хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэх вэ
УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
С.Чинзориг сайд гол гол чухал асуудалд анхаарал тавин ажиллаж байгааг байнгын хорооны хурал дээр мэдээлэл авч байгаа. Сүүлийн үед сошиал орчинд ард түмнээсээ тусламж гуйж байгаа маш олон өвчтэй хүүхдүүдийн мэдээлэл байна. Мэдээж иргэд боломжоороо тусламжийн гараа сунгаж байгаа ч өнөөдөр иргэдийн амьдрал хүнд байгаа. ЭМ-ийн яам энэ асуудалд ямар анхаарал хандуулж ажиллах вэ. Элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүү гэсэн таван төрлийн хорт хавдрын тухай их ярьж байгаа. Гэхдээ умайн хүзүүний хорт хавдрыг устгах боломжтой, товлолт вакцины асуудлыг шийдсэнээр үүнийг шийдэх боломж бий. Гүйцэтгэлийн санхүүжилт шинэ зүйл, манай ХУД-ийн эмнэлгүүдэд үр дүнтэй ажиллаж байна. Хөдөө орон нутагт хэрэгжилт муу байна. Үүнийг үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголт өгөх сургалт хэрэгтэй байж, үүнийг анхаараарай.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn