Иргэд "D-Parliament" руу орж хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой
2023.03.22

Иргэд "D-Parliament" руу орж хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд санал авч байна.

Улс орнууд өөрийн орны нийгэм, эдийн засаг, хүн ам, насжилт, хөдөлмөр эрхлэлт, төрийн тогтолцооны нөхцөл байдал болон бусад хүчин зүйлийн хамаарлыг судалсны үндсэн дээр нийгмийн хамгааллын бодлогоо тодорхойлж, нийгмийн даатгалын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлдэг.

Нийгмийн даатгалын тухай хуулийн зүйлийн 54 хувь нь, хэсгийн 97 хувьд нь өөрчлөлт орсон байгаа нь энэхүү хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсныг харуулж буй.

Ажил олгогч, бизнес эрхлэгч, нийгмийн даатгалын зохицуулалтад саналаа хэлэхийг хүссэн хэн бүхнийг доорх холбоосоор нэвтрэн хуулийн төсөлд саналаа өгөхийг хүсье.

https://d.parliament.mn/.../853a5ae8-6c57-4a50-b766...

Хууль санаачлагч: Монгол Улсын Засгийн газар

D-Parliament

Таны төлөө, тантай хамт, цахим парламент