СДМЗХ үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж байна
Залуусын үзэл бодол, дуу хоолой, бүтээлч санаачилга, эерэг нөлөөллийг дэмжин нийгмийн хөгжилд гэрэл асаах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, алсын харааг тодорхойлох нь аливаа залуучуудын холбооны зорилго бас үүрэг байдаг.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагааны цар хүрээтэй, холбоо, дэд бүтэцтэй, ажил санаачилга нь бодит үр дүнтэй хамгийн олон залуусын эгнээндээ нэгтгэсэн СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО “Training of Trainer” хөтөлбөрөө 4 дэх удаагаа эхлүүлэх гэж байна.
Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос санаачлан 21 аймаг 9 дүүргийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах, ур чадварыг хөгжүүлэх, орчин цагийн социал демократ үзэл баримтлал бүхий залуусын бүтээлч төлөвшлийг бүрдүүлэх зорилгоор Стратеги академи, Нийгмийн Ардчилал Залуучуудын Академи хамтран "TRAINING OF TRAINER 2023" Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг 4 дэх удаагаа зохион байгуулж байна.
Тус хөтөлбөр өнгөрсөн хугацаанд 3 ээлжээр 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөлөл болсон 70 Сургагч багшийг бэлтгэн гаргасан бөгөөд тэдгээр бэлтгэгдсэн, мэргэшсэн сургагч багш нар Монгол орны өнцөг булан бүрд бусдад гэрэл түгээх, бусдад эергээр нөлөөлөх үйл хэрэгт зорилготой зүтгэсээр байна.