Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай уулзлаа
Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, өнгөрсөн онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Бид Япон, Монголын харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шилжилтийг даван туулах үед Япон Улсын Засгийн газар, ард түмний үзүүлсэн тусламж, үнэтэй хувь нэмэрт бид ямагт талархалтайгаар ханддаг. Бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Иймд хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида таныг дэмжин ажиллахыг хүсье гэлээ.
Холбоотой мэдээ
2024.07.30
2024.06.21
2024.06.19