”Монгол Охид Дэлхийд” 2023 менторшип хөтөлбөр албан ёсоор эхэллээ
Тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргээс Англи хэлний зохих шалгуурт тэнцсэн ахлах ангийн 300 эмэгтэй сурагч хамрагдаж байгаа ба хөтөлбөрийн явцад гадаад, дотоодын томоохон байгууллагуудад ажиллаж буй 60 орчим чадварлаг менторуудын туршлагаас суралцаж, гадны их дээд сургуулиудад амжилттай суралцах, тэтгэлэгт хамрагдах, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх арга замууд зэрэг чухал мэдлэгүүдийг хуримтлуулж өөрсдийн ирээдүйдээ бодит хөрөнгө оруулалт хийх юм.
Монгол охидын боловсролыг дэмжих, цаашлаад улс эх орноо хөгжүүлэх мэдлэг боловсролтой, манлайлагч иргэнийг төрүүлэн гаргах их үйлсэд бодит алхмыг хийж “Монгол Охид Дэлхийд” хөтөлбөрийг санаачлан, удирдан зохион байгуулж буй “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ, Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд Хамтдаа” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ хөтөлбөрийн оролцогч охиддоо томоос том амжилтыг хүсье.
Холбоотой мэдээ
2024.12.11
2024.12.06
2024.12.05