2023.02.17
Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны Хамтарсан хороог байгуулна
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийг байгууллаа.
Хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр хамтран ажиллана.
Үүнд:
- Эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежмент, хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг хамтын ажиллагааны боломжит салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах/арилгах;
- Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан сайн дурын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) чадавхыг бэхжүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, ялангуяа дасан зохицох стратеги, төлөвлөгөөнд анхаарах;
- Уур амьсгалын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үүнд уур амьсгалын өөрчлөлтийн технологийн загварчлал, урьдчилан таамаглах систем, ажиглалт болон бусад технологийн хөгжүүлэлт, дамжуулалт;
- Талуудын харилцан тохиролцсоны дагуу метан хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг эрчимжүүлэх хамтын ажиллагааны бусад чиглэл.
- Талууд энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилт, түүнд шаардлагатай уялдаа, зохицуулалтыг хангуулахад дэмжлэг үзүүлэх, зорилгоор Тал тус бүрээс төлөөлөгч оролцуулан Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны Хамтарсан хороо (цаашид "Хороо" гэх)-г байгуулна.
- Хорооны хуралдааныг жилд нэг удаа БНСУ болон Монгол Улсад ээлжлэн, огноог харилцан тохиролцсоны дагуу зохион байгуулна. Хорооны хуралдааны давтамжийг Талууд харилцан зөвшилцсөнөөр өөрчилж болно