Турк улсын Элчин сайд Зафер Атештай уулзан, эмгэнэл илэрхийллээ
Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэлийн зүгээс хандивын аяныг эхлүүлээд байгаа бөгөөд нийслэл, дүүргүүдээс хандивлаж буй 35 гэр, 15 асар майхан газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдэд бага ч гэсэн сэтгэлийн дэм болно гэдэгт итгэж байна.
Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалж байгаагаа уулзалтын үеэр Элчин сайдад уламжиллаа. Хүнд хэцүү цагт Туркийн ард түмэнтэй сэтгэлээрээ хамт байгаа Нийслэлчүүддээ талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ
2024.10.29
2024.10.18
2024.10.17