2023.02.08
БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олныг хүлээн авч уулзлаа
Баянгол дүүргийн 9-р хорооны Их-Амгалан өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон өглөөний уулзалтад оролцлоо.
Тус эмнэлэг нийт 12 ажилтантайгаар 9-р хорооны 8415 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлж ажилладаг.
Үүнд:
1. Эмнэлгийн тусламж үйлчилгээ:
- Амбулаторийн тусламж үйлчилгээ
- Гэрийн тусламж үйлчилгээ
- Лабораторийн тусламж үйлчилгээ
- Сувилахуйн тусламж үйлчилгээ
- Сэргээн засах тусламж үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Яаралтай тусламж
2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:
- Дархлаажуулалт
- Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа
- Халдварт болон халдварт бус өвчний нөлөөлөх хүчин зүйлийг судлах
- Эрт илрүүлэг
Мөн лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.
Үүнд:
- Цусны ерөнхий шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Биохимийн шинжилгээ
- Иммунологийн шинжилгээ/3 сарын сахарын дундаж, бамбайн дааврын шинжилгээ, витамин Д, хавдрын маркер/
- Бактериологи шинжилгээ
- 8 төрлийн түргэвчилсэн шинжилгээ
Оношилгоо:
- Дотрын ЭХО
- Зүрхний цахилгаан бичлэг
- Нярайн билиметр, фото эмчилгээ
- Спирометр зэргээр өдөр тутам үйлчилгээ үзүүлдэг.
Хойшид эрүүл мэндийг дэмжих төв байгуулж шүд болон бие бялдрыг чийрэгжүүлэх кабенит, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэргээн засах, уламжлалт эмчилгээг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа тус хамт олон дуулгасан.
Их-Амгалан өрхийн эрүүл мэндийн төвд:
- Тэргүүлэх зэрэгтэй эмч-1
- Ахлах зэрэгтэй эмч-1
- Өрхийн эмч-1
- Дүрс оношлогооны эмч-1
- Сэргээн засах эмч-1
- Ерөнхий мэргэжлийн эмч-1
- Ерөнхий мэргэжлийн сувилагч-2
- Эх баригч бага эмч-1
- Лаборант-1
- Дархлаажуулалтын сувилагч-1 тус тус ажил үйлчилгээ үзүүлж байна.