Ц.Мөнхцэцэг: Боловсролын шинэчлэл бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь
2023.02.02

Ц.Мөнхцэцэг: Боловсролын шинэчлэл бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь

Боловсролын ерөнхий хуулийн талаар ээлжит хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт БШУЯ, ажлын хэсэг, эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд, иргэний нийгмийн байгууллагууд, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг боловсролын салбараас УИХ-д сонгогдсон эрдэмтэн хүний хувьд боловсролын реформын асуудлаар байр сууриа илэрхийлж, салбарын бүхий л төлөөллүүдийн санаа бодлыг хүлээн авдаг билээ.

Тэрээр "Боловсрол бол нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох гол механизм юм. Боловсролоор дамжуулан нийтийн сайн сайхныг бүрэлдүүлж, эрүүл, нээлттэй, ил тод, хүлээцтэй, шударга, үл ялгаварласан тэгш хамруулсан нийгмийг цогцлоох боломжтой. Ийм нийгэм нь хүний эрхийг эдлүүлэх таатай орчин болдог.

Боловсролын шинэчлэл бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь асуудал учраас нухацтай хандаж, шинжлэх ухааны судалгаа дүгнэлтэд үндэслэсэн, судлаачид, оролцогч талуудын төлөөлөл, эрх ашгийг тэнцвэртэй харгалзан, олон нийтийн өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийх ёстой асуудал хэмээв.