Салбарын мэргэжлийн хяналт шилжин ирсэнээр зөрчлүүдийг газар дээр нь арилган ажиллаж эхэллээ
2023.01.16

Салбарын мэргэжлийн хяналт шилжин ирсэнээр зөрчлүүдийг газар дээр нь арилган ажиллаж эхэллээ

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орон сууцны барилга барьж буй “Си Эн Трейд” ХХК нь барилгын сууриас гарсан газрын доорх усыг шавхан зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр Сэлбэ голруу нийлүүлж байсан үйлдлийг Туул голын сав газрын захиргаа,/Байгаль орчин аялал жуулчлалын яамны Байгаль орчны салбарын хяналтын газраас зогсоож, зөрчлийг шалгах ажиллагаа хийгдэж байна.