
2022.12.28
Дархан сумын Өргөө баг спорт заалтай боллоо
Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын 3 гишүүд хамтран 2021 оны Улсын төсөвт 1,8 тэрбум төгрөг тусгаж, баригдсан Спорт заалны барилга Дархан сумын Өргөө багт ашиглалтад орлоо.
Спорт заал нь 1816 м.кв талбай бүхий 2 давхар 220 хүний суудалтай, бэлтгэлийн болон тоглолтын А, Б гэсэн 2 заалтай бөгөөд иргэд чөлөөт цагаараа спортоор хичээллэх боломжтой боллоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn