Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ахмад уурхайчдын баяр боллоо
Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяраар улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 42 жилийн түүхтэй Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн ахмадын хорооноос зохион байгуулж буй "Уурхайчдын баярт" УИХ-ын гишүүн Ц.Идэрбат оролцлоо.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль, салбарын шагнал болох “ Тэргүүний уурхайчин” тэмдгээр шагнагдсан сайчууддаа шагналыг нь сумын удирдлагууд болон УБҮ-ийн даргын хамт гардууллаа.
Дашрамд дурдахад уг үйлдвэр 2022 онд анх удаа цайрын элемент олборлон 50%-ийн агуулга бүхий баяжуулан боловсруулж 6000 тн-ыг экспортонд гаргасан байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.12.06