2022.12.19
Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр үр дүн муутай, үргүй зардал их гаргаж байна
Үндэсний аудитын газрын холбогдох удирдлага, албан тушаалтнуудтай уулзаж Төрийн аудитын байгууллагын мэдээллийн технологийн шинэчлэлт, цаашдын чиг хандлагын мэдээлэл сонслоо.
Уулзалтын үеэр:
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх хүний нөөцийн талаар;
- Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн үр дүн, хэрэгжилтийн талаарх аудитын дүгнэлт;
- Мэдээллийн технологийн чиглэлээр гадаад орны туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр үр дүн муутай, үргүй зардал их гаргаж байгаа асуудлыг анхааралдаа авч мэдээллийн технологийн аудитыг хийхэд онцгой анхаарах зэрэг асуудлаар ярилцлаа
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn