2022.11.21

Арбулаг, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумдын ерөнхий боловсролын сургууль 3х3 сагсан бөмбөгийн талбайтай болно

Хөвсгөл аймагт Боловсролыг дэмжих хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, давхардсан тоогоор 146 байгууллага хамрагдаад байна. Хөтөлбөрийн хүрээнд ЕБС, цэцэрлэг, соёлын төв, МСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулан өгч, сургууль, цэцэрлэгийн сурах орчин, нөхцөлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн 24 сумын Ерөнхий боловсролын сургуульд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жил Арбулаг, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумдын Ерөнхий боловсролын сургуульд 3х3 сагсан бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулахаар батламжийг нь гардуулан өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn