“Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комиссоос “Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт график дизайн болон гар зургийн уралдааныг зарласан.
Энэхүү уралдаан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх болон хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх зорилготой юм. Энэ оны 09 дүгээр сарын 10-нд зарласан уг уралдаанд 268 хүүхэд бүтээлээ илгээсэн бөгөөд өнөөдөр шалгарсан сурагчдад шагнал гардууллаа.
Уралдаанд:
1-р байр Нийслэлийн 149-р сургуулийн сурагч Д.Эгшиглэн,
2-р байр Нийслэлийн 31-р сургуулийн сурагч Б.Саруул, Хөвсгөл аймаг, Дэлгэр мөрөн сумын цогцолбор сургуулийн сурагч А.Амгаланбаяр нар,
3-р байр Эрдэнэт хот, 5-р сургуулийн сурагч Э.Санчир, Булган аймаг, Сайхан сумын 1-р сургуулийн сурагч С.Тэмүүлэн, ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч М.Намуунзул нар,
4-р байр ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч Н.Эрхэмбилэг, Архангай аймаг, Эрдэнэбулаг сумын Лаборатори 1-дүгээр сургуулийн сурагч Б.Ивээл-Од, Булган аймаг, 3-р сургуулийн сурагч Б.Саруултуяа, Нийслэлийн Эрдмийн ундраа цогцолбор 77-р сургуулийн сурагч А.Дөлгөөн нар шалгарсан юм.
Уг гар зургийн уралдааныг МУ-ын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний Ажлын алба болон нийслэлийн салбар комисс, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар хамтран зохион байгуулсан. Тиймээс уралдаан шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд эдгээр байгууллагын холбогдох мэргэжилтнүүд орж сэдвийн агуулгыг зөв гаргасан эсэхэд дүгнэлт өгч ажилласан байна. Мөн Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлч, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Гунгаа, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн зураг, дизайн технологийн багш Н.Түмэндэмбэрэл нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллажээ.