
2022.11.25
Алтайн залуус сургалтад хамрагдлаа
Говь-Алтай аймгийн МАН-ын 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотод суралцаж буй Говь-Алтай аймгийн оюутан залууст зориулсан “ХӨГЖЛӨӨС ХЭН Ч ХОЦРОХ ЁСГҮЙ” сургалт уулзалтыг зохион байгууллаа.
Цагийн менежмент, хувь хүний брэндинг хэрхэн бүтээх талаар сургагч багш нар илтгэл тавилаа. УИХ-ын гишүүн, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Энх-Амгалан орон нутгийн хөгжил, эх оронч сэтгэлгээний талаар залуустай сонирхолтой яриа өрнүүллээ. Улаанбаатар хотод суралцаж буй Говь-Алтай аймгийн оюутан залуус хамрагдлаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn