2022.11.14
"COP27" хурал Египет Улсын Шарм Эл Шейх хотод зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн COP27 хурлаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Үүний нэг нь 2015 онд хэлэлцэж 2016 онд батлагдсан Парисын гэрээний хэрэгжилтийн асуудал юм. Тус гэрээний хүрээнд цөөнгүй зорилт дэвшүүлсний нэг нь 2030 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгарлыг 45 хувиар бууруулах, дэлхийн дулаарлын хэмжээг цельсийн 1.5 градус хэмээс доош байлгах юм.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай COP27-ын өмнө олон нийтийн хүртээл болсон тайланд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлын муруйг бууруулж байгаа ч энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарлын хэмжээг цельсийн 1.5 хэм хүртэл хязгаарлах хүчин чармайлт хангалтгүй хэвээр байгааг харуулж байна. Монгол Улсын хувьд ч мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчны тулгамдаж асуудлын нэг болж байна.
Түүний гол хүчин зүйлийн нэг болох нүүрс хүчлийн хийн ялгарал манай улсад ч их байна.Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнуудын санаачилга, хамтын ажиллагаанд манай улсын оролцоо ч мөн чухал нөлөөтэй юм. Мөн түүнчлэн COP26 хурлаас гарсан хөгжингүй улс орнуудын хөгжиж буй улс орнуудад санхүүгийн дэмжлэг шийдвэрийн хэрэгжилт оролцогчдын анхаарлын төвд байна.
Энэ удаагийн COP27 хуралд дэлхийн 110 улсын төрийн тэргүүнүүд оролцож байна.
Үүний хүрээнд улс орнууд нээлттэй яриа хэлэлцээрийг өрнүүлж цаашид хэрэгжүүлэх алхмаа тодорхойлох ач холбогдолтой юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn