2022.11.14
Сэлэнгэ аймагт 100 тэрбум төгрөгийн төсвөөр 37 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022.11.11-ний өдрийн хуралдаанаар Монгол улсын 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан билээ.
2023 оны төсвийг
- Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжиж, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
- Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
- Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ зэрэг онцлогтой баталсан.